2026 ОНЫ 06 САРЫН 13, БЯМБА ГАРИГ
Энэ бол тест

Онцлох мэдээ

Мэдээ мэдээлэл

2026/06/03
2026/06/03
2026/05/13
📌Хүүхэд багачуудын авъяас чадварыг нээн илрүүлэх, хөгжүүлэх, урлаг гоо зүйн боловсрол олгох Монгол үндэсний бахархал эх оронч үзлийг төлөвшүүлэх, соёлын биет бус өвийг өвлөн уламжлуулах, хадгалах, хамгаалах, түгээн дэлгэрүүлэх зорилго бүхий наадам билээ.
📌Тус наадам 35 дахь жилдээ зохиогдож буй бөгөөд урлагийн 20, үндэсний спортын 2 төрлөөр хүрээгээ тэлж 2000 гаруй хүүхэд оролцохоор Улиастай сумд хуран чуулаад байна.
📌Наадмын дүн 2026 оны 4 дүгээр сарын 28-ний өдөр гарч шагнал гардуулах ёслол болно.
Хүүхэд багачууддаа, бэлтгэсэн багш, эцэг эхчүүд, сургуулийн удирдлагуудад амжилт хүсье.
2026/04/28
2026/04/28
2026/04/23

Зөвлөмж зөвлөгөө

2026/06/03
2026/06/03
2026/06/03
2026/04/22
2026/04/17
2026/04/14

Агентлагын мэдээ

👉Бага насны хүүхдийг гэрт нь харгалзах хүнгүй үлдээхгүй байх

👉Цонх, тагт, шатанд хамгаалалт хийж, авирах боломжтой эд зүйл байрлуулахгүй байх

👉Халуун ус, хоол, цахилгаан хэрэгсэл газ зэрэг ахуйн эрсдэлээс хамгаалах

👉Хутга, хайч, эм, угаалгын бодисыг хүүхдийн гар хүрэхгүй газар хадгалах

👉Зоос, зай, товч зэрэг жижиг зүйлсийг ил задгай орхихгүй байх

👉Ил гарсан утас, залгуурыг аюулгүй болгож тогтмол шалгах

👉Ус ихтэй болон цаг агаарын таагүй үед хүүхдийг ганцааранг нь явуулахгүй байх
2026/06/09
2025 оны байдлаар унаач хүүхдийн тоо 12,202 д хүрсэн. Сүүлийн 5 жилийн хугацаанд 20 хүүхэд мориноос унаж амь насаа алдаж, 2 хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй болсон.

Өнгөрсөн жил 88 хүүхэд хөнгөн гэмтэл, 5 хүүхэд хүнд гэмтэл авсан байна. Энэ жилд л гэхэд ахуйн хүрээнд 4 хүүхэд, сунгааны үеэр 1 хүүхэд амь насаа алдсан харамсалтай мэдээлэл бүртгэгдсэн.

Тиймээс хурдан морины уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгалын суурь хураамж 100 мянга, нөхөн төлбөр 20 сая байсныг суурь хураамж 250 мянга, нөхөн төлбөр 100 сая хүртэлх төгрөгийн үнэлгээтэй байхаар тогтоолоо.

Тухайн шинэчлэгдсэн үнэлгээг энэ оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн даатгалын байгууллагууд болон морины эзэд, уяачид, эцэг эхчүүд дагаж мөрдөнө.
Хүүхдийнхээ амь нас, эрүүл мэндийг юугаар ч үнэлэшгүй үнэ цэнтэй. Тэднийгээ хамгаалж, эрсдэлээс сэргийлэх баталгаанд хариуцлагатай хандаж, хамтран ажиллахыг та бүхэнд уриалж байна.
2026/06/05
Өнөөдөр Ерөнхий сайд Н.Учралаар ахлуулсан Хүүхдийн Төлөө Үндэсний зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан болж, дараах шийдвэрүүдийг гаргалаа.

- Сүхбаатарын талбайн дэргэдэх хотын захиргааны барилгыг "Хүүхэд хөгжлийн ордон" болгож,  “Хүүхдийн төлөө” сангийн хөрөнгөөр засварлах;

- Зуны цагт сургууль, төрийн байгууллагын урлаг, спорт заалуудыг хүүхдүүдэд чөлөөлж өгөх;

- Цэцэрлэгийн хүүхдийн эрт илрүүлэг зохион байгуулах;

- Хүүхдийн “Хараацай” зусланг засаж сайжруулахад дэмжлэг үзүүлэх;

- Аж ахуйн нэгжүүд нийгмийн хариуцлага, хүүхдийг сайн сайхны төлөө “Хүүхэд хөгжлийн ордон”-нд өөрсдийн нэрэмжит өрөө, танхимыг тохижуулах;

- Авлигатай тэмцэх газраас нийслэлийн өмч хувьчлах тухай тогтоол, шийдвэрийн дагуу хувьчлагдсан хүүхдийн зуслантай холбоотой асуудлаар хяналт, шалгалтын ажиллагааг шуурхай зохион байгуулах;

- ЕБС, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн ариун цэврийн байгууламжаар шинэчлэх ажлыг бүрэн дуусгах;

- Монгол хүүхэд эх хэл, соёлоо өвлөн уламжилж, үндэсний үнэт зүйл, ёс заншлаа хадгалсан, эх оронч үзэлтэй иргэн болон төлөвшихөд чиглэсэн олон талт үйл ажиллагааг гэр бүл, эцэг эх, бүх шатны боловсролын байгууллагын оролцоонд тулгуурлан тогтмол зохион байгуулахаар боллоо.

Ерөнхий сайд, Хүүхдийн Төлөө Үндэсний зөвлөлийн дарга Н.Учрал Хүүхдийн төлөө зөвхөн “За” гэж хэлэх хангалтгүй, заавал хийх ёстойг анхааруулж, хүүхдүүдээ хүчирхийлэл, боловсролын ялгаа, цахим дарамтаас чөлөөлөхийг уриалав.
2026/05/26
2026/04/30
2026/04/29
2026/04/28
ХҮҮХДИЙН УРАН ЗОХИОЛЫН УРАЛДААН ЗАРЛАЖ БАЙНА. 😍🤗
2026/04/23
2026/04/22

ХАМТРАГЧ БАЙГУУЛЛАГУУД

САНАЛ ХҮСЭЛТ

Холбоо барих

Хаяг:
Монгол улс, Завхан аймаг, Улиастай сум, Жинст баг, Баатар зээлийн гудамж, хүүхэд залуучуудын ордон

Холбоо барих:
Утас:
Цахим шуудан: zabhan@cfga.gov.mn

© 2025 он. Хүүхэд, гэр бүлийн хөгжил хамгааллын газар. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.